A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ /Барилга угсралтын ажлын үнийн зэрэгцүүлэлтийн индекс/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ИНДЕКС БАТЛАХ ТУХАЙ
/Барилга угсралтын ажлын үнийн зэрэгцүүлэлтийн индекс/

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Үндэсний Статистикийн Газартай зөвшөөрөлцсөний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, архитектурын газрын Шинжлэх ухаан, техник, эдийн засгийн Зөвлөлийн хурлын 04 дүгээр тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар нэмэлт орсон/

1. "Барилга угсралтын ажлын үнийн зэрэгцүүлэлтийн индекс"-ийг хавсралтын дагуу баталсугай.

2. Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, барилгын ажил, түүний бүрдэл зардлын үнийн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, шинжилгээ хийхэд батлагдсан зэрэгцүүлэлтийн индексийг хэрэглэж байхыг зөвшөөрсүгэй.

3. Жил бүрийн 1 ба 7 дугаар сарын 20-ны дотор тухайн хагас жилийн ажлын зэрэгцүүлэлтийн индексийг боловсруулан зарлаж байхыг Стратегийн төлөвлөлт, нэгдсэн бодлогын газар /Р.Буд/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т даалгасугай.

4. Барилга угсралтын ажлын үнийн зэрэгцүүлэлтийн индекс боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн нормчлолын сангийн зарцуулалтын төлөвлөгөөнд тусгаж байхыг "Барилгын салбарын норм, нормативыг боловсронгуй болгох сан"-гийн тэргүүн /Б.Лхагвасүрэн/-нд даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 112 дугаар тушаалын Зб, 133 дугаар тушаалын 1а, 1б, 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.БАТХҮҮ

1999 оны 5 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1415 дугаарт бүртгэсэн.