A

A

A

Бүлэг: 1979

Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны А/352 дугаар захирамжаар хүчингүй болсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2006 оны 10 дугаар

сарын 23-ны өдөр                                                                                        Дугаар 270                                                                                                     Алтай хот

 

 

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ ЦЭГИЙН ТОО ТОГТООХ ТУХАЙ

 

Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр, Үйлдвэр худалдааны сайдын 2005 оны 110 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

Нэг:Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог хавсралтаар баталсугай.

Хоёр:Тогтоосон цэгийн тоог хатуу мөрдөж архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээнд тавих хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Гурав:Энэ захирамж гарсантай холбогдуулж тогтоосон журам шаардлага зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа архи ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх арга хэмжээ авч тогтоосон тоонд багтаан тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн хэлтэс 

/Д.Отгонбаяр/, Цагдаагийн хэлтэс /Ж.Галбадрах/, Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гаваа/ -т даалгасугай.


 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Р.ЦОГТБААТАР