A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

КРАНЫ АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 136/134

Улаанбаатар хот

ТУШААХ нь:

1. Краны ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт тавих журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ журмыг 1994 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, биелэлтэд нь байнга хяналт тавьж ажиллахыг Барилга, техник ашиглалтын хяналтын газар, Замын цагдаагийн газарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан БНМАУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны сайд, БНМАУ-ын Барилга-архитектур техник хяналтын улсын хорооны даргын 1982 оны 759/83 дугаар тушаалаар баталсан "Автомашин ба өөрөө явах механизм дээр төхөөрөмжилсөн краны ашиглалт, аюулгүй ажиллагааны хяналтад мөрдөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Р.САНДАЛХАН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ

1999 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 722 дугаарт бүртгэсэн.