A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016-12-16 Дугаар А/120 тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016-12-16 Дугаар А/120 тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙНСАЙДЫН ТУШААЛ

2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэг, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн гэрчилгээний загварыг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалыг 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс дагаж мөрдсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулж "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, мэргэшлийн шалгаруулалт явуулах журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 212 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.