A

A

A

Бүлэг: 1979

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 76 тоот захирамжаар хүчингүй болсон

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 5 дугаар

сарын 29-ний өдөр Дугаар 132 Алтай хот

ОРОН НУТГИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1.Аймаг, сум хооронд зорчигч шуудан байнга тээвэрлэх сонирхолтой байгууллага, иргэдийн хүсэлтийг үндэслэн техникийн бэлэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, стандартын шаардлага хангуулсаны үндсэн дээр батлагдсан чиглэл, цагийн хуваарь графикийн дагуу зорчигчдын урсгалыг зохицуулж хүрээг өргөжүүлэх замаар шуудан хүргэлтийн давтамжийг нэмэгдүүлж ажиллахыг Тээврийн алба /Ш.Тогооч/, Шуудан холбооны газар /А.Пүрэвсүрэн/-д үүрэг болгосугай.

2.Орон нутгийн зорчигч шуудан тээврийн болон хотын доторх автобус, таксийн зогсоолуудыг төрөлжүүлэн тогтоож, тохижуулж, тэмдэгжүүлэхийг Есөнбулаг сумын Засаг дарга /Д.Амартүвшин/, “Их-Овоо” трейд ХХК /Д.Цоодол/, Шуудан холбооны газар /А.Пүрэвсүрэн/-д үүрэг болгосугай.

3.Аймгийн нутаг дэвсгэрт авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм, холбогдох журам, стандартын шаардлагыг бүрэн хангуулж автотээврийн хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог бий болгож, тусгай төлвөлгөөний дагуу хамтран ажиллах, энэ ажилд тээвэр зохицуулагч, тээвэрлэгч байгууллагуудыг татан оролцуулж зохицуулагч, тээвэрлэгч байгууллагуудыг татан оролцуулж хяналт шалгалтыг тогтмолжуулахыг Мэргэжлийн хяналтын газар /Ж.Гаваа/, Цагдаагийн хэлтэс /Д.Манлайбаатар/-т даалгасугай.

4.Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг нэгдүгээр хавсралтаар, орон нутгийн нийтийн зорчигч тээврлэлтэд оролцох тээврийн хэрэгсэлд олгох таних тэмдгийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

5.Нийтийн таксийн автомашинуудыг зөвшөөрөгдсөн загварын батлагаат тоолуураар ханган суурилуулж хяналь тавьж ажиллахыг Стандарт хэмжил зүйн төв /Ц.Алагаа/-д үүрэг болгосугай.

6.Энэ журмын дагуу нутаг дэвсгэртээ нийтийн зорчигч тээвэрлэлтийг Шуудан холбооны салбарыг түшиглүүлэн зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгасугай.

7.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэс /Д.Туул/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Р.ЦОГТБААТАР