Хэвлэх DOC Татаж авах
МЭДЭЭЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН МАЯГТ ГРАФИК БАТЛАХ ТУХАЙ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

МЭДЭЭЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН МАЯГТ ГРАФИК БАТЛАХ ТУХАЙ


2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/169



Статистикийн тухай хуулийн 19.4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд захиргааны статистикийн мэдээлэл авах маягт, нөхөх зааврыг хавсралтаар баталсугай.


2. Захиргааны мэдээллийг салбарын статистикийн батлагдсан график маягтын дагуу аймаг, орон нутгаас авч нэгтгэн холбогдох байгууллага хэрэглэгчдэд шуурхай хүргэж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Б.Бурмаа)-д даалгасугай.


3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын захиргааны статистикийн мэдээллийн маягтыг харьяа сум, дүүрэг, хороо, багуудад хүргүүлж, мэдээ тайланг үнэн зөв гаргуулан графикт хугацаанд нь ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.


4. Энэ тушаалыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


5. Энэ тушаал гарсантай холбогдуулан ХХАА-н сайдын 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/26 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.


САЙД Т.БАДАМЖУНАЙ


Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3275 дугаарт бүртгэв.