A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжи
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

БСШУСайдын 2010 оны 5 сарын 18-ны өдрийн 222 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжил эзэмшсэн жүжигчдэд Мэргэжлийн үнэмлэх олгох зөвлөл, Мэргэжлийн үнэмлэх олгох журам/

2000 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 135

Соёлын тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад дагалдан жүжигчнээр ажиллаж, мэргэжил эзэмшсэн жүжигчдэд "Мэргэжлийн үнэмлэх олгох зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, "Мэргэжлийн үнэмлэх олгох журам"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Мэргэжлийн үнэмлэх олгох тухай" Монгол Улсын Соёлын сайдын 1995 оны 173 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД