Хэвлэх DOC Татаж авах
МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/60



“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4, 7 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:


1. “Малын эмчид итгэмжлэл олгох түр журам”-ыг 1 дүгээр, малын эмчийг магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, итгэмжлэлийн гэрчилгээний загварыг 3 дугаар, итгэмжлэл олгох шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай. /2005 оны 51-р тушаалаар 2, 3, 4-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/


2. Сум, дүүрэгт мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлж буй малын эмч нарт 2004 онд багтаан итгэмжлэл олгох арга хэмжээ авахыг малын эмчийг магадлан итгэмжлэх зөвлөл /Р.Санжаатогтох/-д даалгасугай.


                                                                                   САЙД                                             Д.НАСАНЖАРГАЛ


                                                   2002 оны 5 дугаар сарын 2-ны өдөр улсын бүртгэлийн 1851 дүгээрт бүртгэсэн