- Нүүр
- Сайдын тушаал
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТөСөВТ ТУСГАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТөСөВТ ТУСГАХ ТУХАЙ
1999 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5; 6 дугаар зүйлийг үндэслэн Монгол улсын Сангийн яамны 1998 оны 01б/2646, Үндэсний татварын ерөнхий газрын 1998 оны 0/1052 дугаар тоотоор ирүүлсэн санал үндэслэн ТУШААХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг барилга угсралтын ажлын төсөвт өртгийн 13 хувиар бодож зардлын нэр төрөл болгон барилгын төсөвт тусгаж байсугай.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэн нийлүүлэгчид төлсөн албан татварыг нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгаж татварын албад болон захиалагч байгууллагуудтай буцаан олгох тооцоо хийж байхыг барилгын аж ахуйн нэгжүүдийн удирдлагад даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 95 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Г.БАТХҮҮ
1999 оны 6 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 1431 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A