Хэвлэх DOC Татаж авах
НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ / Барилгын инженер хайгуулын ажлын норматив батлах тухай/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ / Барилгын инженер хайгуулын ажлын норматив батлах тухай/


2001 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 315



Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Төв Монголын районы нутаг дэвсгэрт тархсан шаварлаг ул хөрсний норматив"-ыг хавсралтаар баталсугай.


2. Энэхүү нормативыг 2002 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тухайн районы нутаг дэвсгэрт хийгдэх инженер-геологийн судалгаа, зураг төсөл боловсруулах ажилд мөрдөхийг зураг, хайгуулын байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.


3. Нормативыг хэвлэж, холбогдох газруудад хүргүүлэхийг Барилга, архитектур корпораци /н.Хайсамбуу/-д, нормативын мөрдөлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /н.Бямбажав/-т тус тус даалгасугай.


                                                                              САЙД                                                   Б.ЖИГЖИД


                              2001 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 1797 дугаарт бүртгэгдсэн