Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДОН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ З

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДОН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ


1997 оны 3 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 84/А/91



“Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 1997 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:


1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д заасан иргэдэд одоо авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн хэмжээтэй тэнцэх нөхөн олговрыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд олгоход мөрдөх “Нөхөн олговор олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, нөхөн олговортой холбогдон хөтлөгдөх маягтуудыг 2, 3, 4 дүгээр хавсралтаар тус тус баталж мөрдүүлсүгэй.


2. Хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулах, тухайн жилд нөхөн олговор авах иргэдийн судалгаа, шаардагдах хөрөнгийн тооцоо хийж улсын төвлөрсөн төсөвт тусгуулах, тогтоосон хугацаанд санхүүжилтийн сарын гүйцэтгэлийн мэдээ, улирал, жилийн тайланг нэгтгэн ирүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж байхыг Хөдөлмөр зохицуулалтын газар /Ц.ЧИНБАТ/-т даалгасугай.


3. Хөдөлмөр зохицуулалтын газраас ирүүлсэн тухайн жилд олгох нөхөн олговорт шаардагдах хөрөнгийн төсвийг хянан улсын төвлөрсөн төсөвт тусгах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Л.ДАШДОРЖ/-т даалгасугай.


                                                               САНГИЙН САЙД                                                ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД


                                                                         П.ЦАГААН                                                               Л.ЗОРИГ


                                                  1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 1233 дугаарт бүртгэсэн.