A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

БОНХ-ийн сайдын 2013 оны 02 сарын 19-ний А-53 дугаар тушаалаар хүчингүй


ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2010 оны 05 -р сарын 10 -ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А-131



“Ойн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалт, Засгийн газрын 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д дахь хэсэгт дор дурьдсан заалтыг тус тус нэмсүгэй. Үүнд:


3.6.6. “Ойд үндсэн ашиглалтын огтлолт хийх мэргэжлийн байгууллагын инженер техникийн ажилчдын 60-аас доошгүй хувь нь ойн мэргэжлийн байх”;


3.6.7. “Ойд үндсэн ашиглалтын огтлолт болон арчилгаа, цэвэрлэгээ хийх байгууллага нь түймрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, гал унтраах зориулалтын багаж хэрэгсэлтэй байх”;


2. Журмын 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7 дор дурьдаснаар, 2.1.7-ын дугаарыг 2.1.8 гэж тус тус өөрчилсүгэй. Үүнд:


2.1.3. “Ойд үндсэн ашиглалтын огтлолт хийх”;


2.1.4. “Ойд цэвэрлэгээ хийх”;


2.1.5. “Ойд арчилгаа хийх”;


2.1.6. “Ойн дагалт нөөцийг хамгаалах, ашиглах”;


2.1.7. “Хуш модны самар бэлтгэх, боловсруулах” гэж;


САЙД Л.ГАНСҮХ


Улсын бүртгэлд 2010 оны 05 дүгээр сарын 19-ний өдрийн 3150 дугаарт бүртгэсэн