A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2020 оны А/176 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2020 оны А/176 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ОЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 394

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь, "Ойн тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.1.13 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг 1 дүгээр, Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн нэг га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дугаар, Ойн сангийн ойгоор бүрхэгдээгүй нэг га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дугаар, Нэг ширхэг зулзаган, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

Хоёр. Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн сан болон улсын ойн нөөцийг мөнгөн дүнгээр илэрхийлэх, түймэр, хөнөөлт шавъж, ввчин, хүний зүй бус үйл ажиллагаанаас ойн санд учирсан төрол бүрийн хохирол, туүний нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, ойн нөөцийн түрээсийн хэмжээг тодорхойлох, ойн санг өөр зориулалтаар ашиглуулахаар бусдад олгоход ортөг, үр ашгийг тооцох зэрэгт ойн экологи-эдийн засгийн үнэлгээг мөрдүүлж ажиллахыг Ойн газар /М. Тунгалаг/, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт тус тус даалгасугай.

Гурав. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай" Байгаль орчны сайдын /хуучин нэрээр/ 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаар тушаал, "Хуш модны экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай" Байгаль орчны сайдын 2003 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 184 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.