


2004 оны 4 дугаар
сарын 21-ний өдөр Дугаар А/98 Чойр
ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ТУХАЙ
Монгол Улсын авто замын тухай хуулийн 6-р зүйлийн 1-2, 21-1, “Журам батлах тухай” Авто замын газрын даргын 2003 оны 73 дугаар тушаалын 4-р хавсралтаар батлагдсан "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах жишиг журам"-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: |
Нэг."ГСА"серитэй /Бүртгэл/ тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, "ГСА" серигүй тээврийн хэрэгслийг аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхэд авах нэг удаагийн төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
Хоёр.Энэхүү захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Тээврийн албаны дарга П.АМАРМЭНД, Замын цагдаагийн алба АЛТАНСҮХ, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын албаны дарга Д.АМАРСАЙХАН-д үүрэг болгосугай. |
ЗАСАГ ДАРГА Ж.БАЯНМӨНХ
![]() |
