A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙГ БАЙГУУЛАХ ТУХАЙ-ЭМС-ын 2018 оны А/453-р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн анхан шатны болон үндсэн мэргэжлийн тусламжийг сайжруулах, эмнэлэг үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Орон нутгийн төр захиргааны байгууллагын санал, сумдын эмнэлгийн байршил, "Эрүүл мэндийн салбарын хөгжил" хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын дүн, зөвлөмжийг үндэслэн нэгдүгээр хавсралтад дурдсан аймгуудын зарим сумдын эмнэлгийг сум дундын эмнэлэг болгон зохион байгуулах бэлтгэлийг 2000 оны 8 дугаар сарын 1-нээс хангаж, 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс өөрчлөн зохион байгуулж ажиллуулсугай.

2. Сум дундын эмнэлгийн үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр, сум дундын эмнэлэг байгуулан ажиллуулах сумдын жагсаалтыг хоёрдугаар, сум дундын эмнэлгийн мэргэжлийн тусламжийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Сум дундын эмнэлгийн төсөв, орон тоог аймгийнхаа 2001 оны эрүүл мэндийн байгууллагуудын нийт төсөв, орон тоонд багтаан зохицуулж, мэргэжлийн эмч, ажилчид, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машин, холбогдох бусад материалаар хангах бэлтгэл ажлыг 2000 онд багтаан хийж, 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Сум дундын эмнэлгүүдэд ажиллах шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг аймгийн төв болон Улаанбаатар хотоос гэрээгээр ажиллуулах асуудлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Н.Удвал/, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.

САЙД С.СОНИН

2003 оны 06 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2108 дугаарт бүртгэсэн.