A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ЦАГИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ-ЗТАЖсайд, Сангийн сайдын 2007 оны 270/134 дүгээр тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ЦАГИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 139/83

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 185 дугаар тогтоолын 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Зам, гүүрний засвар арчлалтын ажил гүйцэтгэх, төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавихад жишиг болгох "Авто зам, гүүрний засвар, арчлалтын ажлын зардлын суурь үнэлгээ" /УББ-80-201-00/-г нэгдүгээр хавсралтаар, замын ажлын зарим машин, механизмын ашиглалтын цагийн жишиг тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Зам гүүрний засвар арчлалтын суурь үнэлгээ, замын ажлын машин механизмын цагийн тарифт жил бүрийн хэрэглээний индексийн өөрчлөлтийг тусгах ажлыг норм, нормативыг боловсронгуй болгох сангийн өөрт үлдэх хэсгээс санхүүжүүлэх замаар 2001 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор боловсруулан батлуулж байхыг Барилга Архитектурын газар /Б.Лхагвасүрэн/, Авто замын газар /С.Очирбат/-т тус тус даалгасугай.

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Г.БАТХҮҮ

САНГИЙН САЙД Я.ОЧИРСҮХ

2000 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 1582 дугаарт бүртгэсэн.