A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ЖУРАМ, ҮНЭМЛЭХНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ЖУРАМ, ҮНЭМЛЭХНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр/

2010 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 161/229

Улаанбаатар хот

Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, Мэргэшсэн жолоочийн үнэмлэх"-ний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээврийн бодлогын газар /Б.Махбал/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Сургалтын хөтөлбөр, журам, үнэмлэхний загвар батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/12 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР

/Дээрхи тушаалын 3-р хавсралтыг ЗТС, БШУС-ын хамтарсан 2014-25/А/30 тушаалаар хүчингүй болгосон/

Улсын бүртгэлд 2010 оны 05 сарын 21-ний өдрийн 3154-рт бүртгэсэн