A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007-187-т/


2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 492



Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8; 8.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 14.4 дэх хэсгийг “14.4.Горилогчийн судалгааны ажлын төлөвлөгөө, онолын судалгааны тойм, судалгааны арга зүйг хэлэлцэж, санал дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий зөвлөх комиссыг горилогчийн удирдагчийг оролцуулан 3 эрдэмтний бүрэлдэхүүнтэй сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон этгээдийн шийдвэрээр байгуулна.” гэж өөрчлөн найруулсугай.


2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 16.5 дахь хэсгийн “...олгох” гэсний дараа “диссертац хүлээн авах” гэж нэмсүгэй.


3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг БШУС-ын 2021 оны А/92 дугаар тушаалаар хүчингүй болсон. хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.


4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Дүрэм, журам батлах тухай” 2007 оны 187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ё.ОТГОНБАЯР


Улсын бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3201 дүгээрт бүртгэсэн