Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2006 оны 388-т/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2006 оны 388-т/


2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 352



Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Нэг. Сангийн сайдын 2006 оны "Журам батлах тухай" 388 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтуудад дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:


1 дүгээр хавсралтын " Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-т:


а/ "2.ОРЛОГО" гэсэн бүлгийн "Татаас санхүүжилтийн орлогын бүртгэл" хэсгийн 2.9 (а,б)-г "Төсөвт баигууллага нь дээд шатны төсвийн эрх захирагчдаас татаас санхүүжилтийн орлогыг хүлээн авахад дараахь байдлаар бүртгэнэ: Дт. Мөнгөн хөрөнгө-харилцах, Кт. Санхүүжилтийн орлого" гэж;


б/ 'Үндсэн хөрөнгийн бүртгэл" хэсгийн 4.33 (а)-г "Төсвийн санхүүжилтээр үндсэн хөрөнгө худалдан авахад: Дт. Үндсэн хөрөнгө, Кт. Мөнгөн хөрөнгө-харилцах " гэж тус тус өөрчилсүгэй.


2. 1 дүгээр хавсралтын "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар"-т


а/ "2.ОРЛОГО" гэсэн бүлгийн "Татаас санхүүжилтийн орлогын бүртгэл" хэсэгт 2.91 "Төсөвт байгууллага нь төсвийн орлогыг цуглуулан төсөвт төвлөрүүлэх тохиолдолд дараахь байдлаар бүртгэнэ: Дт. Мөнгөн хөрөнгө-харилцах, Кт. Өглөг-төсөвт төвлөрүүлэх орлого" гэж;


б/ "З.ЗАРДАЛ" гэсэн бүлгийн "Ажиллагчидтай холбогдсон зардлын бүртгэл" хэсгийн 3.6-д "ё" Хөдөлмөрийн чадвараа түр алдсан болон жирэмсэн эхийн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын газраас авахаар тооцсон үед дараахь дансны бичилтийг хийнэ: Дт. Нийгмийн даатгалын байгууллагаас авах авлага, Кт. Өглөг - Цалингийн тооцооны /ажиллагсадтай хийх тооцоо/" гэж;


в/ "Бараа үйлчилгээний зардлын бүртгэл хэсэгт" 3.121 Төсөвт байгууллага нь урьд оны зарцуулагдаагүй мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг төсөвт төвлөрүүлсэн үед дараахь дансны бичилтийг хийнэ: Дт. Төсөвт төвлөрүүлэх мөнгө, Кт. Мөнгөн хөрөнгө-харилцах" гэсэн заалтыг тус тус нэмсүгэй;


2 дугаар хавсралтын "Цэвэр хөрөнгө/ өмчийн өөрчлөлтийн тайлан" СТ-4А, "Төсвийн гүйцэтгэлийн тайлан"-гийн маягтыг энэ тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тус тус өөрчилсүгэй.


Хоёр. Энэ тушаалыг 2008 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн төсөвт байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /С.Мягмардаш/, Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.Үхэртар /-т тус тус үүрэг болгосугай.


САЙД С.БАЯРЦОГТ


Улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2950 дугаарт бүртгэсэн