A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

 

Дугаар 393

 

Улаанбаатар хот

 

ТӨР ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 281-р зүйлийн 2-р заалтыг үндэслэн ТУШААХ нь:

 

1. Төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх журам-ыг нэгдүгээр Төр хариуцах тусламж, үйлчилгээний жагсаалт”-ыг хоёрдугаар, “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журам”-ыг гуравдугаар, “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох хуудасны загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг 2007 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Алтантуяа), Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Ш.Жаргалсайхан)-т, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг байгууллагуудын дарга, захирал нарт тус тус даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, 2007 оны эхний улиралд Сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (О.Сэмэр)-т даалгасугай.

 

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2002 оны 11 сарын 07-ны 265 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Л.ГҮНДАЛАЙ

Улсын бүртгэлд 2007 оны 1 сарын 05-ны өдрийн 2667 дугаарт бүртгэгдсэн