A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 393

Улаанбаатар хот

ТӨР ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 281-р зүйлийн 2-р заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төр хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх журам-ыг нэгдүгээр Төр хариуцах тусламж, үйлчилгээний жагсаалт"-ыг хоёрдугаар, "Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох журам"-ыг гуравдугаар, "Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох хуудасны загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг 2007 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Алтантуяа), Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Ш.Жаргалсайхан)-т, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг байгууллагуудын дарга, захирал нарт тус тус даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, 2007 оны эхний улиралд Сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (О.Сэмэр)-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2002 оны 11 сарын 07-ны 265 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД Л.ГҮНДАЛАЙ

Улсын бүртгэлд 2007 оны 1 сарын 05-ны өдрийн 2667 дугаарт бүртгэгдсэн

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/123

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан дараах тушаалуудыг хүчингүй болгосугай.

а/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Журам, дүрэм, маягтын загвар бэлтгэх тухай" А/243 дугаар тушаал,

б/Эрүүл мэндийн сайдын 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн "Журам батлах тухай" 279 дүгээр тушаал,

в/Эрүүл мэндийн сайдын 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Төр хариуцах тусламж, үйлчилгээний тухай" 393 дугаар тушаал,

г/Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай" А/421 дүгээр тушаал.

2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газар /С.Эрдэнэтуяа/-т даалгасугай.

САЙД С.ЧИНЗОРИГ