Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


2009 оны 02 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 35



Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:


1. Дэд бүтцийн хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2001 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-О1”-ийн 2 дугаар хавсралт буюу "Орон сууц, нийтийн байрны, сууцны талбай, өрөө тасалгааны ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм"-ийн 1,2 дугаар заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 10 дугаар тушаалаар баталсан "Айлын сууцны талбайг тооцох журам"-ын 2.1.1, 2.1.2, 4.1 дүгээр заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


2. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.4 дүгээр заалтуудтай нийцүүлэн "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм БНбД 31-01-О1”-ийн 2 дугаар хавсралт буюу "Орон сууц, нийтийн байрны, сууцны талбай, өрөө тасалгааны ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм"-ийн 1, 2 дугаар заалтыг шинэчлэн боловсруулж 2009 оны 4 дүгээр сард багтаан батлуулахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 10 дугаар тушаалаар баталсан "Айлын сууцны талбайг тооцох журам"-ын 2.1.1, 2.1.2, 4.1 дүгээр заалтуудыг шинэчлэн боловсруулж 2009 оны 6 дугаар сард багтаан батлуулахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т тус тус даалгасугай.


3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Х.Халиун/-т үүрэг болгосугай.


САЙД Х.БАТТУЛГА


Улсын бүртгэлд 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3004 дугаарт бүртгэсэн