A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


2003 оны 5 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 93/107



"Засгийн газрын тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар байгуулагдаж, газрын кадастрын үйл ажиллагааг эрхлэх болсонтой холбогдуулан Байгаль орчны сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайдын хамтарсан Газрын кадастрын лаборатори байгуулах тухай" 1998 оны 63/118 тоот тушаалын 2 дахь заалт, Газрын кадастрын лаборатори /УҮГ/-ийн харьяаллын тухай" 2000 оны 46/99 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


2. Газрын кадастрын лабораторийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын харьяалалд шилжүүлсүгэй.


                      БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                                                     ДЭД БҮТЦИЙН САЙД


                            У.БАРСБОЛД                                                                          Б.ЖИГЖИД


                                       2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2314 дугаарт бүртгэсэн.