Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОН ХӨДӨӨ АЖ, АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 64/А/62

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.17.8.1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Ашигт малтмал эрж хайх, олборлох (алтны шороон орд) явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх стандартуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах ерөнхий заавар, Алтны шороон ордыг ил уурхайгаар ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах заавар, Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах зааврыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Ашигт малтмал эрж хайх, олборлох (алтны шороон орд) явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх стандартууд, заавруудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч Ц.Дамдин, АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайхан, Геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий байцаагч Д.Чилхаажав болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.


 

 БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                                     ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД


                                               С.МЭНДСАЙХАН                                                       Ч.СОДНОМЦЭРЭН


                                  


2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 1587 дугаарт бүртгэсэн.