- Нүүр
- Сайдын тушаал
- ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ДБХС-ийн 1998.01.20-ны 16-р тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хотын телефон сүлжээг хэрэглүүлэх түр журам/
1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 170
Улаанбаатар хот
Хотын телефон сүлжээг хэрэглэгчдэд ашиглуулах асуудлыг зохицуулж байх тухай хэлэлцсэн сайдын зөвлөлийн 1994 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 11-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Хотын телефон сүлжээг хэрэглүүлэх түр журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Харилцаа, холбооны тухай Монгол улсын хууль батлагдаж хүчин төгөлдөр болтол түр хугацаагаар мөрдсүгэй.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Холбооны яамны сайдын 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 248 тоот тушаалаар батлагдсан "Хотын телефон холбоо хэрэглэх дүрэм"-ийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Р.САНДАЛХАН
1994 оны 7 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 689 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A