Хэвлэх DOC Татаж авах
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хотын телефон сүлжээг хэрэглүүлэх түр журам/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хотын телефон сүлжээг хэрэглүүлэх түр журам/


1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 170



Хотын телефон сүлжээг хэрэглэгчдэд ашиглуулах асуудлыг зохицуулж байх тухай хэлэлцсэн сайдын зөвлөлийн 1994 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 11-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


1. ”Хотын телефон сүлжээг хэрэглүүлэх түр журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү журмыг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Харилцаа, холбооны тухай Монгол улсын хууль батлагдаж хүчин төгөлдөр болтол түр хугацаагаар мөрдсүгэй.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Холбооны яамны сайдын 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 248 тоот тушаалаар батлагдсан ”Хотын телефон холбоо хэрэглэх дүрэм”-ийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.


                                                                          САЙД                                                             Р.САНДАЛХАН


                                              1994 оны 7 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 689 дугаарт бүртгэсэн.