A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТӨЛБӨРГҮЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ


2003 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 21/30



Эрүүл мэндийн тухай хуулийн 28-р зүйлийн 2-р заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. “Төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг нэгдүгээр “Төлбөргүй тусламж, үйлчилгээний жагсаалт”-ыг хоёрдугаар, “Төлбөргүй эм олгох журам”-ыг гуравдугаар, “Төлбөргүй эм олгох хуудасны загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэ тушаалыг 2003 оны 2-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (T.Эрхэмбаатар), Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн), Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг байгууллагуудын дарга, захирал нарт тус тус даалгасугай.


3. Энэ тушаалын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, 2004 оны эхний улиралд Сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (Б.Баярт)-т даалгасугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 1994 оны 4-р сарын 27-ны өдрийн А/52/87 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                           ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                             САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД


                                                                     П.НЯМДАВАА                                          Ч.УЛААН


                                               2003 оны 3 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 1969 дугаарт бүртгэсэн.