


ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2008 оны 3 дугаар
сарын 27-ны өдөр Дугаар А/150 Сайншанд
ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын е, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: |
1. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх,булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, Сумын Засаг даргатай байгуулах гэрээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. |
2. Энэхүү захирамжийг орон нутагтаа мөрдлөг болгож ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Т.Энхтүвшин/, Байгаль орчны алба /Д.Сүрэн/ нарт даалгасугай. |
ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ
/Дорноговь аймгийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/432 дугаар захирамжаар хүчингүй болсон/
