Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТОГТООЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн "Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай" 139 тоот тогтоолыг хэрэгжүүлэх/


2002 оны 10 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 234/234/278/285



Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн "Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай" 139 тоот тогтоолыг хэрэгжүүлэхээр ТУШААХНЬ:


1. Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2002- 2008 оны төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.


2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2002- 2008 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг салбарынхаа хэмжээнд зохион байгуулахыг холбогдох Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.


3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Биеийн тамир, спортын үндэсний төв /н.Г.Пүрэв-Очир/, нийслэл, аймгийн Биеийн тамир, спортын хороод, Эрүүл мэндийн болон боловсролын газрын дарга нарт даалгасугай.


4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах 2002 оны зардлыг төвлөрсөн төсвийн нийтийн биеийн тамирын зардлаас гаргахыг Биеийн тамир, спортын үндэсний төв /н.Г.Пүрэв-Очир/, 2003 оноос эхлэн шаардагдах зардлыг жил бүрийн улсын болон төвлөрсөн төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Яамдын Стратеги, төлөвлөлтийн газар /Д.Чимэддагва, Д.Одсүрэн, П.Гансүх, Я.Чойжамц/-т тус тус даалгасугай.


5. Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын үйл, ажиллагааг зохицуулах, хяналт тавьж ажиллахыг Эрүүл Мэндийн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Эрхэмбаатарт даалгасугай.


ЭРҮҮЛ МЭНДИЙН                 БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                                      ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД                               БАТЛАН ХАМГААЛАХЫН


САЙД П.НЯМДАВАА              ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД      А.ЦАНЖИД              ХЭРГИЙН САЙД  Ц.НЯМДОРЖ                   САЙД Ж.ГҮРРАГЧАА