A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 360

Улаанбаатар хот

ТУШААЛ, ТУШААЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ТУШААХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам, маягт, загвар шинэчлэн батлах тухай" 2002 оны 355 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан дор дурдсан тушаал, тушаалын заалт, журмын хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

1.1 "Журам, загвар, маягт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 82 дугаар тушаал;

1.2 "Зөвлөл байгуулах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 32 дугаар тушаалын "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ажиллах журам"-ын "Диплом олгох" гэсэн 8 дугаар зүйл;

1.3 "Боловсролын гэрчилгээ, үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх олгох журам, загвар батлах тухай" Гэгээрлийн сайдын 1998 оны 86 дугаар тушаалын нэр, 1 дүгээр заалт, хавсралтын нэрний "диплом", Боловсролын гэрчилгээ, үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх олгох журам"-ын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р зүйлийн нэр, 1.1, 1.3, 3.1, 4.1, 4.2, 4.5, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.9, 6.10, 6.13, 7.1, 7.2, 8.3, 9.1 дэх хэсгийн "диплом";

1.4 Дээрхи журмын 1.2, 2.3, 6.8 дахь хэсэг, 3.1, 4.1 дэх хэсгийн "их, дээд сургууль, коллежууд".

САЙД А.ЦАНЖИД