A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/19/09 тушаалыг хүчингүй болсонд тооцсон тухай/
Бүлэг: 1979

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/19/09 тушаалыг хүчингүй болсонд тооцсон тухай/

2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар А/94/242

Улаанбаатар хот

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийтээр дагаж мөрдөж байсан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын "Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн алба /УҮГ/-ны захиралтай байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" 1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/19/09 тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болгосон тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Д.Жанцанхорол/-д даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Д.НАСАНЖАРГАЛ

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ

2003 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 2269 дугаарт бүртгэсэн