A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕНДЕРИЙН ЖИШИГ БИЧИГ БАРИМТ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайд, Дэд бүтцийн сайд нарын хамтарсан 2007 оны 227/а/134-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/Сангийн сайд, Дэд бүтцийн сайд нарын хамтарсан 2007 оны 227/а/134-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ТЕНДЕРИЙН ЖИШИГ БИЧИГ БАРИМТ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 382/346

Нийтийн тээврийн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийн 13.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээврийн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн жишиг бичиг баримт"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Дээрх жишиг бичиг баримтыг төр, орон нутгийн болон бусад өмчийн хөрөнгөөр гүйцэтгэх тээврийн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үед мөрдөж ажиллахыг захиалагч байгууллагын удирдлагуудад даалгасугай.

3. Эдгээр байгууллагуудыг хуулийн дагуу шаардлагатай мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын хэлтэс /Х.Ганцогт/-т, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Ганбат/-т, Дэд бүтцийн яамны Зам, тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар /Ж.Сэрээтэр/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1996 оны 41 дүгээр тушаал, "Журам батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 230 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.