A

A

A

Бүлэг: 1979

/2014.01.06-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар хүчингүй болсон/

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2005 оны 12 дугаар

сарын 22-ны өдөр Дугаар 326 Чойбалсан хот

ШАГНАЛЫН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 1995 оны 96, 1997 оны 54 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төр, нийгэм, эдийн засаг, аж ахуй, бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутаг, бүс нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчид, иргэд, байгууллагад “Аймгийн Засаг даргаас олгох шагнал”-ын журмыг хавсралтаар баталсугай.

2.“Дорнод аймгийн тэргүүний ажилтан”, “Аймгийн сайн малчин”, “Тэргүүний тариаланч” тэмдэг, “Аймгийн хүндэт дэвтэр”-ийн гэрчилгээ, “Тэргүүний хамт олон” өргөмжлөлийг шинээр хийлгэж, зохих хэмжээний нөөцтэй байлгахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Н.Хүрэлбаатар/-т даалгасугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2001 оны 22 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Ц.ЖАНЛАВ