A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ХУВИЙН ХЭРЭГТ МАЯГТ НЭМЖ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн хэрэгжилтийг сайжруулах, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний зориулалттай барилга байгууламжийг төлөвлөх, ашиглалтад оруулах, ашиглалтын үеийн хэвийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор ТУШААХ нь:

1."Хувийн хэрэг батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжийн хувийн хэрэг"-т Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах ган савны паспорт, түүнд хавсрагдах бичиг баримтын жагсаалтыг хавсралтын дагуу нэмсүгэй.

2."Барилга байгууламжийн хувийн хэрэг"-т нэмэгдсэн Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах ган савны паспорт, түүнд хавсрагдах бичиг баримтын жагсаалтыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б. Бямбажав/-т даалгасугай.

САЙД Б. ЖИГЖИД

2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2407 дугаарт бүртгэсэн