Хэвлэх DOC Татаж авах
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨДӨЛМӨР , НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРЛЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


2011 оны 4 дүгээр сарын 5- ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 01



"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль"-ийн 5.1 болон 5.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:


1. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.


                                                       ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,


                                                                         ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ


МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ                                                                                                       МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ


ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Л.НЯМБАМБУУ                        ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООНЫ  ЕРӨНХИЙЛӨГЧ С.ГАНБААТАР


 


Улсын бүртгэлд 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3243 дугаарт бүртгэв.