Хэвлэх DOC Татаж авах
ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААРХ ЗААВАР, ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААРХ ЗААВАР, ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ



2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр                                


Дугаар 377                                Улаанбаатар хот



Донорын тухай хуулийн 4.4.4, 5.3, 12.1, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 111 тоот тогтоол, ДЭМБ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:



Нэг. Цус, сийвэн, эcийн донор сонгох шалгуур, хориглох заалт, донор сонгох асуумжийг нэгдүгээр, Донороос цуглуулсан цус, донорт хийх шинжилгээ, цус, цусан бүтээгдэхүүний чанарыг үнэлэх шинжилгээний жагсаалтыг хоёрдугаар, Донороос цус сийвэн, ялтаст эс авах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах журмыг гуравдугаар, Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалж авах, сэлбэх журмыг дөрөвдүгээр, Цусны аюулгүй байдалд хяналт тавих үүргийн хуваарилалтыг тавдугаар, Цус, цусан бүтээгдэхүүний сэлбэсний дараа халдвар авсан эсэхийг баталгаажуулж, бүртгэх журмыг зургаадугаар, Цус, цусан бүтээгдэхүүний нэг нэгжид тооцох хэмжээг долоодугаар, Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгалах, хорионоос чөлөөлж олгох журмыг наймдугаар, Хувийн болон биологийн тохироо тодорхойлох аргачлалыг есдүгээр, Цусны АВО, резус бүлэг тодорхойлох аргачлалыг аравдугаар, Донорын шинжилгээний сорьцыг хадгалж, ийлдсийн сан бүрдүүлэх аргачлалыг арваннэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай. /ЭМСС-ын 2016-01-06-ны 01 дүгээр тушаалаар 5 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/


/ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 1, 2, 3, 4, 11 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/

Хоёр. Хавсралтаар батлагдсан заавар, аргачлалыг үйл ажиллагаандаа хатуу мөрдөж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын захирал, дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай. 

Гурав.Тушаалын хэрэгжилтийг зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ш.Энхбат/, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газар /С.Энхболд/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /Д.Улаанхүү/-д тус тус үүрэг болгосугай.



Дөрөв. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 79 тоот тушаалыг хүчингүй болгосугай.



САЙД С.ЛАМБАА



Улсын бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3198 дугаарт бүртгэсэн