A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- ЗТБХБС-ын 2008 оны 30 дугаар тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 330

Улаанбаатар хот

Дэд бүтцийн хөгжлийн сайдын зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Шуудан холбооны дүрэм''-ийг хавсралтаар баталсугай.

Хоёр. Шуудан холбооны дүрмийг мөрдөх; хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжав Монгол шуудан УҮГ-ын гүйцэтгэх захирал Ж.Баатархүү нарт даалгасугай.

САЙД Г.БАТХҮҮ

Улсын бүртгэлийн 1504 дугаарт бүртгэсэн.