Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БАРИМТ БИЧГИЙН ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

САНГИЙН САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ҮНДЭСНИЙ ГАДААД ПАСПОРТ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БАРИМТ БИЧГИЙН ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 11дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 455/72/205



Тэмдэгтийн хураамжийн хуулийн 9.1.1, 9.1.4, Засгийн газрын 2006 оны 184 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журам"-ын 2.5 дахь заалт болон ХБНГУ-ын "С & 0" компанитай 2005 онд байгуулсан 1700346/1DV022/05 гэрээг үндэслэн ТУШААХ нь:


1 .Үндэсний энгийн гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийн үнийг 1 дүгээр, дипломат, албан паспорт болон буцах үнэмлэхийн үнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Тус улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас олгосон үндэсний энгийн гадаад паспортын үйлчилгээний үнэ 30 ам.долларыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Голомт банк дахь ам.долларын 1401002674, еврогийн 1401002686 тоот дансанд тушаах, бэлэн бусаар шилжүүлэх боломжгүй бол бэлнээр үнийг төлүүлж байхыг Гадаад хэргийн яамны консулын газар /О.Очиржав/, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /А.Энхжав/ нарт зөвшөөрсүгэй.


З.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын 2002 оны 264/54 дүгээр хамтарсан тушаалын 4 дэх заалт болон Санхүү, эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайдын 2002 оны 183/34 дүгээр хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.


                                                                                 САНГИЙН САЙД                         Н.БАЯРТСАЙХАН


                                                               ГАДААД ХЭРГИЙН САЙД                    Н.ЭНХБОЛД


                                       ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД                         Д.ОДБАЯР


                                        Улсын бүртгэлийн 2007 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2677 дугаарт бүртгэгдсэн