Хэвлэх DOC Татаж авах
ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А-34 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

/ХХААХҮС-ын 2019 оны А-34 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох мал, амьтны өвчний жагсаалт/


2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/86



Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.4, 4.3.5 заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох мал, амьтны өвчний жагсаалтыг нэгдүгээр, заавал мэдээлэх өвчний жагсаалтыг хоёрдугаар,гахайн үржил,амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэх зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Малын өвчний жагсаалт болон зааврын хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар (П.Дамдиндорж)-т даалгасугай.


3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/10 дугаар тушаалын дөрөв, тавдугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Т.БАДАМЖУНАЙ


Улсын бүртгэлд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3283 дугаарт бүртгэсэн