A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 203 оны 177 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтыг, 2005 оны 170 дугаар тушаалаар 2 дугаар хавсралтыг, 2009 оны 162 дугаар тушаалаар 1,3 дугаар хавсралтыг, 2005 оны 113 дугаар дугаар тушаалаар 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүйд тооцсон."ЭМИЙН ТУХАЙ" ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 169

Монгол улсын "Эмийн тухай" хуулийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, уялдааг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1. "Эмийн улсын бүртгэлийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Эмийг жороо олгох журам"-ыг 2 дугаар /Энэ хавсралт нь 2005.07.05-ны өдрийн 172 тоот тушаалаар хүчингүй болсон/, "Эм ханган нийлүүлэх байгууллагын ажиллах журам"-ыг 3 дугаар, "Эмийн сангийн ажиллах журам"-ыг 4 дүгээр /Энэ хавсралт нь 2005.05.11-ний өдрийн 113 тоот тушаалаар хүчингүй болсон/ хавсралтын ёсоор тус тус баталж, 2001 оны 7 дугаар сарын 16-наас эхлэн мөрдсүгэй.

2. Эмийн жорын маягтыг хэвлүүлэн, индексжүүлэх ажлыг зохион байгуулж, эмнэлгийн байгууллагад худалдан борлуулахыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба /Ш.Оюунчимэг/-т зөвшөөрсүгэй.

3. Нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгах нь:

а/ Эмийн санг эмнэлгийн үйлчилгээтэй, нийтийн үйлчилгээтэй гэж ангилсны дагуу клиникийн болон тусгай мэргэжлийн, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмийн санг 2001 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн зөвхөн стационарын үйлчилгээтэй болгон зохион байгуулах;

4. Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санг энэ тушаалын дагуу 2001 оны III улиралд багтаан аттестатчилах ажлыг зохион байгуулж, үр дүнг 10 дугаар сард Сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/, Эрүүл мэндийн улсын алба /Ш.Оюунчимэг/, Нийслэл, аймгийн Эрүүл мэндийн дарга нарт даалгасугай.

5. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн хяналтын алба /Ш.Оюунчимэг/, Нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/169, А/208 тоот тушаал, А/269 тоот тушаалын 1, 2 дугаар хавсралтыг хүчингүйд тооцсугай.