Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ” / Бетон ба төмөр бетон бүтээц/

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр                                                                    Дугаар 163                                                                                                          Улаанбаатар хот

 

“БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ”

/Бетон ба төмөр бетон бүтээц/

 

“Барилгын тухай” Монгол Улсын хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийн зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм “Бетон ба төмөр бетон бүтээц” /БНбД 52-01-10/-ийг нэгдүгээр хавсралтаар, “Дуу чимээ тусгаарлалт” БНбД 23-05-10-ийг хоёрдугаар хавсралтаар, барилгын дүрэм “Бетон ба урьдчилан хүчитгээгүй арматуртай төмөр бетон бүтээц” /БД 52-105-10/-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталж 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын комиссы 1990 оны 13 дугаар тогтоолоор барилга байгууламжийн зураг төсөл зохиох ажилд мөрдөж байсан барилгын норм ба дүрэм “Бетон ба төмөр бетон бүтээц” /БНбД 2.03.01-90/-ийг Барилга, архитектур, техник хяналтын улсын хорооны 1986 оны 109 дүгээр тогтоолоор баталсан барилгын норм ба дүрэм “Зашита от шума” /СНиП ll-12-77/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажилахыг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т/, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-д даалгасугай.

 

 

САЙД                                                          Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 3157 дугарт бүртгэсэн