A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2012 оны 01 сарын 11-ний өдөр

Дугаар А-17/16

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг холбогдох газарт хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг /Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай"

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ ЭРҮҮЛ МЭНДИЙН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБАА

Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 4 сарын 10-ны өдрийн 3313 дугаарт бүртгэв.