A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 7

Улаанбаатар хот

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эзэн богд Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 196 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД