Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН

ТОГТООЛ

 

2012 оны 09 сарын 18 өдөр                                                                             Дугаар  36                                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ

НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

 

 

      Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

     1.Монгол Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

 

          1/Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл;

 

          2/Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл;

 

          3/Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл;

 

          4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 

                                                                 

          5/Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

                                                                                          

          6/“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 

                                  

          7/Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл;

 

          8/Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл;

 

          9/Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;       

 

          10/Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

          

          11/Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд;  

 

          12/бусад.

 

     2.Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

 

     3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

       

     4.Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ахлагч нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т тус тус  даалгасугай.

 

     5.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                З.ЭНХБОЛД