Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012  оны 9 дүгээр                                                                                                                                                                  
сарын 15-ны  өдөр                                                            Дугаар  30                                                     Улаанбаатар хот                                                                           

                                                                                                                                                                    
  ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

 

Төсвийн тухай хуулийн 56.4, 59.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлал”-ыг 1 дүгээр хавсралт, “Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2017 оны 230 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоолоор баталсан аргачлал баримтлан орон нутгийн төсвийн төслийг боловсруулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт; аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэх орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тогтоож байхыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.

З. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хөгжлийн индексийн тухай” Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 88 дугаар тогтоолд дараахь агуулга бүхий 3 дугаар зүйл нэмж мөн тогтоолын 3 дугаар зүйлийн дугаарыг “4.” гэж өөрчилсүгэй: /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 230-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

“3. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг тооцоход ашиглах орон нутгийн хөгжлийн индексийн үзүүлэлтийг тогтоохдоо энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-д заасан дараахь таван бүлэг болон тэдгээрт харгалзах үзүүлэлтийг ашиглаж байсугай:


  Бүлэг 1. Дэд бүтцийн хангамж;

  Бүлэг 5. Хүрээлэн байгаа байгаль орчин;

  Бүлэг 6. Нийгэм, эдийн засгийн байдал;

  Бүлэг 8. Хөгжлийн нөөц, давуу тал;

  Бүлэг 9. Хөдөө аж ахуй;”

 

 

4. Орон нутгийн засаг захиргааны нэгжийн хөгжлийн бодит түвшинд үндэслэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилахад ашиглах сум, дүүргийн хөгжлийн индексийг тооцох нийтлэг аргачлал боловсруулж батлуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 23-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд                                                                             Ч.УЛААН