A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ (гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг 1 дүгээр, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг 2 дугаар, Ойн сан бүхий газрын хилийн заагийг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2014 оны 260 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 130 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. Энэ тогтоолын 2 дугаар хавсралтын зарим хэсгийг Засгийн газрын 2015 оны 199 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2015 оны 302 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 125 дугаар тогтоолоор 1, 3 дугаар хавсралтад тус тус өөрчлөлт орсон. ЗГ-ын 2014 оны 281 дүгээр тогтоолоор 2, 3 дугаар хавсралтад өөрчлөлт орсон. Засгийн газрын 2017 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 229 дүгээр тогтоолоор 1 дүгээр хавсралтад өөрчлөлт орсон. Засгийн газрын 2022 оны 235 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицол бүхий талбайг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаас УБ-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил дуусах хүртэл хугацаанд хассан)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР