A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 47

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ТООЦООТОЙ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга, захиалагчийн алба" улсын үйлдвэрийн газрыг "Барилгын хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай.

2. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар татан буугдсантай холбогдуулан барилгын чиг үүргийг хэрэгжүүлж байсан тус газрын 42 ажилтныг "Барилгын хөгжлийн төв"-д, төрийн гүйцэтгэж байгаа зарим чиг үүргийг хэрэгжүүлж байсан 10 ажилтныг "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт орон тоо, цалингийн сангийн хамт зохих журмын дагуу тус тус шилжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай./Энэ хэсэгт ЗГ-ын 2012-10-1-ний 73-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. "Барилгын хөгжлийн төв", "Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай./ЗГ-ын 2013-6-8-ны 208-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН