A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, 14 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэнд, спортын яамны харьяанд "Эрүүл мэндийн хөгжлийн төв"-ийг байгуулсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-9-14-ний өдрийн 376-р тогтоолоор өөрчилсөн/

2. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ