Хэвлэх DOC Татаж авах
ДУЛААНЫ IҮ ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ӨРГӨТГӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012  оны 10 дугаар                                                                                                                                                                                  Улаанбаатар
сарын  20-ны   өдөр                                                                                 Дугаар 99                                                                                        хот
                                                                                                                                                                     
                                                                ДУЛААНЫ IҮ ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ӨРГӨТГӨХ ТУХАЙ


Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1,  Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8, 9, 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дулааны  IҮ цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж 100 МВт-ын турбингенератор шинээр суурилуулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн  банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлж, турбингенераторыг 2014 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар) нарт  тус тус даалгасугай.
2. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд   даалгасугай:
2.1. “Дулааны  IҮ цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх төсөл”-ийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг Хөгжлийн банкинд танилцуулж, тус банкнаас санхүүжүүлэх төсөл,   хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангуулах ажлыг  зохион байгуулах;
2.2. “Дулааны  IҮ цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын явцыг улирал бүр Засгийн газарт танилцуулж байх.
3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа хөрөнгийн үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг 2014-2022 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай. /ЗГ-ын 2014 оны 202-р тогтоолоор өөрчилсөн/
4. Шинээр суурилуулах Т-120/130-130-8МО маркийн турбингенераторыг бүх цахилгаан, дулааны туслах тоноглолын хамт түлхүүр гардуулах нөхцөлөөр  техник-эдийн засгийн үндэслэл хийх болон худалдан авах гэрээг зохих хууль тогтоомжид заасны дагуу байгуулж, 70.0 (далан) сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд  даалгасугай./3, 4-р зүйлийг ЗГ-ын 2012-11-3-ны 119-р тогтоолоор нэмсэн/
 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Н.АЛТАНХУЯГ


Эрчим хүчний  сайд                                                                 М.СОНОМПИЛ