A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж шилжүүлэх өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих зарим авто замын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтад заасан замын барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх, шаардагдах хөрөнгийг гэрээний дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР